КОВИД-19-ийн вакциныг бүтээсэнтэй ижил технологиор ХДХВ-ний вакциныг боловсруулж байна

 

КОВИД-19-ийн вакциныг бүтээсэнтэй ижил технологиор ХДХВ-ний вакциныг боловсруулж байна

 

"Moderna" компанийн "mRNA" технологид суурилсан ХДХВ  (Хүний Дархлааны Хомсдолын Вирус)-ний вакцины эмнэлзүйн нэгдүгээр шатны туршилтын хүрээнд эхний тунг тарьжээ.

"IAVI G002" нэртэй уг туршилтыг "IAVI" шинжлэх ухааны байгууллагатай хамтран явуулж байгаа ба ХДХВ-ний эсрэг дархлаа үүсгэх зорилгоор вирусний онцгой эсрэг төрөгч буюу антигенийг хүний биед оруулдаг байна. Тус антигенийг доктор Уильям Шиф тэргүүтэй "IAVI" болон "Scripps Research" байгууллагын эрдэмтэд боловсруулжээ.

Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар ХДХВ-ний антиген нь туршилтад оролцогчдын 97 хувьд нь дархлааны хариу урвал илэрч байв.

Moderna компани "mRNA" технологийг КОВИД-19-ийн вакцин бүтээхэд ашигласан. Одоогоор ХДХВ-ний вакцины анхдагч болоод хоёр дахь хувилбарыг туршиж байгаа аж.

IAVI байгууллагын ерөнхийлөгч Майк Файнберг "ХДХВ-ний вакцины судалгаа нь урт хугацаа шаардсан, хүнд ажил. Шинэ технологийн ачаар үр дүнтэй вакциныг хурдан хугацаанд гаргаж авах нөхцөл бүрдэнэ" хэмээв.

Туршилтад ХДХВ-ний халдваргүй, насанд хүрсэн, сайн дурын 56 хүнийг оролцуулж буй. Тэдний 48 нь вакцины эхний тундаа хамрагдсан бол 32 нь нэмэлт тун хийлгэжээ. Харин үлдсэн найм нь нэгдүгээр тунгаа тариулахгүйгээр зөвхөн нэмэлт тун хийлгэх аж.

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen