Энтони Фаучи: “Pfizer”, “Moderna”-ийн вакцины нэмэлт тун COVID-19-ийн халдвараас урт хугацаанд хамгаална
“Pfizer-BioNTech” болон “Moderna”-ийн COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тун халдвараас урт хугацааны турш хамгаалах боломжтой гэж АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи мэдэгдээд байна.
АНУ есдүгээр сараас эхлэн иргэддээ нэмэлт тун хийнэ гэж мэдэгдээд байгаа юм. Вакцины бүрэн тун хийлгээд найман сар болсон хүмүүст “Pfizer” болон “Moderna”-ийн вакциныг хийх юм байна.
Харин Франц улс вакцины нэмэлт тунг 65-аас дээш насныханд хийхийг зөвлөж байгаа юм. Тус улс аравдугаар сарын эцсээр гурав дахь тунг иргэддээ хийх төлөвтэй байгаа аж.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банк ажилчдадаа вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлага тавиад байна.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv