Луйврын койноос яаж сэргийлэх вэ?

Луйврын койноос яаж сэргийлэх вэ?

 

Microsoft компанийн ахлах менежер Л.Бат-Өлзий зөвлөж байна.

 

SONIN.mn

Монголд хэт олон койн гарч байгаа нь зөв үү буруу юу? Зөв буруу гэхээсээ энэ бол зах зээлийн жам. Үүнийг зөв хүмүүс ашиглаж ирээдүйг бүтээх гэж оролдож байхад буруу хүмүүс ашиглаж хялбархан их мөнгө олох гэсэн хандлага гарч л байдаг. Дэлхий даяар л ийм байдаг. Хэрэглэгчид койн авахдаа заавал нарийн судалж, итгэлтэй, найдвартай койноо сонгож сурах нь чухал байна. Ингэж чадвал аяндаа зах зээлийнхээ жамаар буруу нь арчигдаад, зөв нь үлдэх болно. Мэдээж хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэдэг шиг хэрэглэгчид сайн судалдаг, таньдаг болох тусам муу хүмүүс улам л сайн юм шиг дүрээ хувиргаад гарч ирсээр л байх болно.

 

Койн худалдан авахдаа гаргадаг 5 алдаа:

 

1. Хэрэглэгчийн тоо нь унаж буй койн авах

Хэрэглэгчийн тоо нь унаж буй койноос болгоомжлох хэрэгтэй. Ихэнхдээ хөгжүүлэгч нар нь тухайн төслөөс гарснаар төсөл зогсолтонд орж тухайн койныг тогтворгүй болгодог. 

2. Хуурмаг койнд хууртах

Зарим хуурмаг койныг өсгөхийн тулд хийсвэр худалдан авах, зарах захиалгууд үүсгэж, үнийн хийсвэр хөөрөгдөл үүсгэж үнийг нь тэнгэрт хадтал хөөрөгдүүлдэг тохиолдол байдаг. Тэгээд бодит хөрөнгө оруулагч нар үүнийг нь харж байгаад яг арилжаа хийгээд ороод ирсний дараа нь өөрсдийн худалдан авах арилжааг цуцалж эхэлдэг учир нь тэд анхнаасаа тэр гүйлгээг хийхгүй байсан. Ингэснээр үнэ маш ихээр унаж, бодит хөрөнгө оруулагч нар ихээр хохирдог. 

Койн зах зээлд гараагүй байхад нь тодорхой бүлэг хүмүүс урьдчилан аваад маркетингийн аргаар үнэ өсгөсний дараа зарах тохиолдол байдаг. 

3. Бүх мөнгөө эрсдэлд оруулах

Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн мөнгөний 5%-ийг нэг койнд хөрөнгө оруулах нь хамгийн тохиромжтой. Хэрэв хэн нэг нь үүнээс өөрөөр ярьж танд мөнгийг тань өсгөх баталгаа гаргаж байвал энэ нь хуурмаг койн байх магадлалтай.

4. Койн нь мөнгө хийх амархан арга гэж бодох

Аливаа санхүүгийн хөрөнгөнд хөрөнгө оруулж мөнгө олохыг маш амархан зүйл гэж ярьж байвал тэр таныг хуурмаг зүйлд уруу татаж байж магад. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж өгөөж хүртэх нь тийм амар зүйл биш юм. Үүнд хувьцаа, алт, металлууд, койны арилжаа бүгд орно. 

5. Койн хадгалж буй хэтэвчнийхээ нууц үгийг мартах

Хэрэв оффлайн хэтэвчинд койноо хадгалдаг бол өөрийн нууц үгээ мартвал койноо дахин хэзээ ч ашиглах боломжгүй болно гэдгийг маш сайн санах хэрэгтэй. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen