Д.ЧОЙЖАМЦ: ЦАГААН САРААР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ АРИУН БАЙЖ, ТАВАН МЭДРЭХҮЙГ БАЯСГАХ УЧИРТАЙ

 

"Өргөө" кино театраас сар бүр зохион байгуулдаг "IMAX-Лекц”-ийн энэ удаагийн хүндэт зочноор Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамц оролцож,  Алтан Унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярын өмнө сүсэгтэн олонтойгоо "Монгол ёс заншил-Үүрэг хариуцлага” сэдвээр ярилцлаа. Тэргүүн хамба лам Д.Чойжамц гуайн лекц, сургаалийг сонсохоор 100 гаруй сүсэгтэн хуран цугларсан байсан юм.Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий тус кино театрын танхим, тайз заслын шинэлэг шийдэл зэрэг нь дэлхий стандартад нийцсэн, үзэгчдийн тав тухтай байдлыг бүрэн хангасан байсныг энд дурьдах нь зүйтэй. Монголчууд Морин хуураа дээдэлдэг ард түмэн. Тиймдээ ч лекцийн эхэнд үндэсний хөгжим Морин хуурийн татлага эгшиглэж, эрхэм зочдын сонорыг мялааллаа.

УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ДАРХЛАА-Одоогийн залуусыг харахад ном уншиж юмуу, эсвэл өвөө эмээгээсээ уламжлалт зан заншил, өв соёлоо суралцаж байгаа юм байхгүй байна шүү дээ. Хэрэглэж байгаа хувцас хунар ааш аягыг нь харахад яг л Америк киноны залуу, Солонгос киноны охин л харагдаад байгаа юм. Энэ нь нэг талаараа хувцас хунар сайжирч,  биеийн хөгжил цэгцтэй, өндөр гоолиг, гоё болж байгаа боловч нөгөө талдаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хэрхэн байна вэ гэдэгт эргэлзээ төрдөг. Тэр бол Монгол хүний дархлаа байхгүй, сармагчин шиг дуураймтгай болж байгаа л хэлбэрүүд юм. Киноны хувцаслалт, тамшаалдаг, үүрээд давхидаг. Урд нь монголчууд хөл нь хугарсан бол нэгнээ үүрдэг байсан байх. Одоо нэг солонгос кино үзээд л маргааш нь бүгд хайраа гээд эхэлдэг. Энэ бол Монгол хүний дархлаа маш хэврэг байгаагийн шинж. Гадаад орныг харж шүтэн эх орноо голдог. Гэтэл бид эх орондоо дэлхийн аль ч улсад байхгүй жаргалыг олж авч чаддаг бол, гаднын улс оронд мөнгөггүй хүн тэр гүрэнд орж чадахгүй, мөнгөний хэмжээгээр үйлчилгээ нь сайжирч, хүндлэл нь нэмэгддэг, зах зээлийн зарчим нь жигдэрчихсэн улс. Үүнийг л бид ойлгож анхаармаар байгаа юм. Монгол ёс заншлаа дээдэлж, суралцаж, өвлөж авснаар монгол монголоороо үлдэх учиртайг ойлгох хэрэгтэй юм шүү дээ.

-ЦАГААН САРААР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ АРИУН БАЙЖ, ТАВАН МЭДРЭХҮЙГ БАЯСГАХ УЧИРТАЙ-

Цагаан сар бол монгол түмний уламжлалт сайхан баяр. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг.  Сар шинийн өдөр бие, хэл, сэтгэл гурав ариун байх учиртай.

-Бие ариун байх.  Жилийн сүүлийн өдөр болох 29-нд гэр орноо цэвэрлэж, хир буртагаа арилгах нь шинэ ондоо хир буртаггүй, бие цэвэр орохын билгэдэл байдаг.

-Сэтгэлийн хиргүй байх. Хэрүүл тэмцэлгүй, сэтгэлд үлдсэн муу муухайгаа цагаатгах, эв нэгдлийн билгэдэл.

-Хэл ариун байх. Үг хэл уран яруу, амар мэнд айлтгаж, амнаас гарах сонсголонтой үг чихээр дамжин хүний сэтгэлийг тайтгаруулж, баясгаж байх учиртай. Ингэж бие хэл сэтгэлээ ариун байлгадаг.

Цагаан сараар хүний таван мэрэхгүйг баясгах учиртай.

-Гэр орон цэвэр цэмцгэр, тоос шороогүй байх нь нүдэнд тааламжтай байж, дүрсээр нүдийг баясгана.

-Цагаан сараар хэлэлцэх сонсоголонтой үг чихээр дамжин зүрх сэтгэлд очиж бүлээшрүүлдэг.

-Амттай сайхан идээ будаагаар ирсэн зочныг дайлах нь аманд амт өргөж буй хэрэг.

-Баярын өдрүүдэд арц, хүж, тансаг үнэртэн гэртээ үнэртүүлэх нь хамарт нь үнэр өргөж буй хэрэг.

-Хөөрөг зөрүүлэх, хадаг барин золгох нь хүртэхүйн өргөл юм.

Ингэж бид гэр орондоо бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлж, ирсэн зочдын сэтгэлийг тайвшруулж, сайхан сэтгэгдэл төрүүлж, энерги хуримтлуулдаг баяр юм.

Дээрх бүгдийг зөвхөн цагаан сараар биш амьдралдаа үргэлж хэрэгжүүлж байх ёстой” хэмээн хэлсэн юм.

Ингээд Хамба лам Д.Чойжамц гуай хурсан олонд асуулт асууж, мэдэхгүйгээ тайлбарлууан авах боломжийг олгосон юм.  Үзэгчид Хамбатай уулзах сайхан боломж олгосон "Өргөө” кино театрын хамт олонд талархал илэрхийлээд, лекц асуулт хариултаар цааш үргэлжиллээ.

-Цагаан сараар бие, хэл, сэтгэл гурав ариун байх учиртай гэлээ. Үүнд бид ямар үйлдлийг зонхилон буруу хийгээд байдаг юм бол оо?-Энэ нь цаанаа буддын угсуургатай. Надтай харилцаж байгаа бүхий л хүмүүсийн харилцаа миний бие хэл сэтгэл гурвын үйлээс болж янз бүр болдог. Жишээлбэл, би биеэ авч явж чадахгүй олны дунд нүүр царайгаа харгис догшин юм шиг байлган гараа зангидсан ийм байх юм бол миний эргэн тойрны хүмүүс энэ дандаа хүн хүндэтгэдэггүй, бусдыг дээрэлхэх шинжтэй байдаг гээд тэд тийм л хөдөлгөөн хийж эхэлдэг. Яагаад гэвэл би удирдан зохион байгуулж гадна талынхаа ертөнцийг тийм эвгүй, өөрийгөө хүндэтгүүлэхгүй байдалд оруулж байгаа. Миний хэл хэчнээн бусармаг хүний харааж, зүхэн, доромжилж, шоолдог байх юм бол тэр орчин дандаа энэ ингэдэг гээд над руу эргээд тэр үгс улам хүчтэйгээр доромжлон, шоолж эргэдэг. Бие, хэл бол цаад талдаа сэтгэл гэдэг агуу зүйлийн зарц юм.   Сэтгэлд юу бодогдож байгааг бие, хэл үйлддэг. Тиймээс хамгийн гол нь сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Энэ гурван үйл дээр дулдуйдаж бие сэтгэлийн үйлээ өөрөө дотогшоо харж ажигладаг, гадна талын ертөнц рүү харахдаа буянтай ханддаг. Хүн рүү хүндэтгэлтэй хандан үг хэл цэгцрээд ирэхээр миний үр хүүхдүүд над руу гүйж ирдэг, миний хань надтай сайхан харьцдаг болж, миний ойр орчны хүмүүс бүгдээрээ над руу сайхан хардаг болдог. Хүн өөрийгөө зөв авч явна гэдэг бол бусад хүнийг намайг хүндэтгэхэд хүргэдэг. Ертөнц дээр амьдарч байхад хүнээр ад болж, шоолуулж, шоглуулж, дээрэлхүүлж амьдраад хэрэггүй. Өөрийнхөө бие хэл сэтгэл гурвын л зөв авч явах юм бол бусад хүн ч над руу зөв ханддаг. Хамгийн түрүүнд бурхны шашин болоод монголчууд гадна тийшээ харж түүнийг шүүмжлэхдээ гол нь биш өөрийнхөө дотор тал руу харж би яагаад ийм байдалд ороод байгаа юм бэ гээд сэтгэл зүрхээ зөөллөж чадах юм бол учир шалтгааны үүднээс өөрийн биеийг зохицуулж чадна. Намайг хэчнээн сайхан аялагхан байх тусам гадна талын ертөнц зөөлөн болдог.

-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр нэг асуудал үүсдэг. Цагаан сарыг тэмдэглэх өдрийн тухайд сүүлийн жилүүдэд иргэдийн дунд эргэлзээтэй зүйлс их яригдах болсон. Зарим иргэд сарын өмнө цагаан сараа тэмдэглэн шинэлсэн. Жил бүр ийм яриа гардаг нь ямар учир шалтгаантай юм бэ?-Цагаан сарын 1990 оноос хойш ийм байдлаар тэмдэглэх болсон. Үүнд ард түмний эргэлздэг зүйл нь юу вэ гэхээр манай шашин зөв учраас эднийх буруу байх аа л гэж бодож байгаа. 1911 онд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан оны тооллыг олноо өргөсөн он тоолол гээд Төгсбуянтын зурхайг авч хэрэглэсэн гэж эрдэмтэн мэргэд ярьдаг. Би зурхайч хүн биш шүү. Энэ яриа гарах болсноос хойш үүнд их анхаарах болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа хүн төрөлхтний хэрэглэж байгаа зурхай. Хятад тэргүүтэй орнууд энэ шар зурхайгаа хэрэглэдэг. Шар зурхайд зарлигаар тогтоогдсон гэдэг. Тэгэхээр хаан зарлиг гаргаж энэ зурхайг хэрэглэ гэсэн үг. Тэр нь манжийн хаана ч байсан юм уу зарлиг гарган энэ шар зурхайгаар яв гэж. Манжийн хааны гаргасан зарлиг өөрийн эзэлсэн орнууд дээр хэрэгжиж байх ёстой. Тиймээс хаан өөрийнхөө тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж байхын тулд бүх өөрийнхөө эзэлсэн улсуудад энэ шар зурхайг гарган хэрэглэсэн юм шиг байгаа юм.Монголын нөхцөлд бол хоёр зурхай яваад байсан байдаг. Хөдөө аж ахуйтай малчид Төгсбуянтын зурхайгаар Манжийн хааны зарлиг тогтоолыг хэрэгжүүлдэг тэр хүмүүс шар зурхайгаар явж байсан. Яагаад малчид энэ Төгсбуянтын зурхайгаар явсан юм бэ гэхээр шар зурхай сарын 30 өдрийг тухайн сардаа шахаад буюу багтаагаад хийчихдэг. Төгсбуянтын зурхай нь нүүдэлчин ард иргэдэд сар харж шинийн долооны сар гарч дээ гээд хэлбэрийг нь маш сайн мэддэг. Тэд тэнгэр рүүгээ хараад шууд л шинийн таван, шинийн 20 гээд хэлдэг. Хөдөө байдаг малчид бичиг үсэгтэн байгаагүй учраас тэрхүү шар зурхайг байнга өвөртлөн харж өнөөдөр шинийн долоон гээд мэддэггүй, харин тэнгэрээ хараад сараа харан мэддэг байсан. Тэнгэрийн сарны хэлбэр дүрсийг авч явдаг учраас Төгсбуянт бол малчдын зурхай гэгддэг. Яагаад илүү өдөртэй байгаа юм бэ ертөнц хурдасчаа юу, яагаад дутуу байгаа юм бэ цаг хугацаа зогсчхоо юу гэж хүмүүс асуудаг. Энэ дэлхийг сар зууван замаар тойрч эргэдэг. Тэгэхээр зууван замаар эргэж байгаа нөхцөлд сар дэлхий рүү хамгийн ойр цэгт очиход дэлхий сар хоёрын таталцлын хөдөлгөөн ихэсч, сарны хөдөлгөөн удааширдаг. Тэр үед сар дэлхий дээр харагдах байдал нь хоёр өдөр өнгөрсөн ч нэг л хэвээрээ шинийн долооны сар тэр чигтээ байдаг. Мөн сар дэлхийгээс их хол очихоор сар дэлхий хоёрын таталцал сулран сарны хөдөлгөөн хамаагүй хурдан явдаг. Тэр үед сар шинийн таван байснаа зургааны хэлбэр дүрсээ үзүүлэхгүй шууд долооны сар гардаг болохоор хасалт хийдэг. Төгсбуянтын зурхай бол сарны хэлбэр дүрсийн зурхай, харин шар зурхай нь сарны хэлбэр дүрсийг харгалзан үзэхгүйгээр хоногоо шахаад хийсэн.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen