Барилгын компанийн захирал: Б.Жавхлан сайд үнийн өсөлт ТҮР ЗУУР гэх үгээр хаалт хийж байна

/2021.11.01/ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барьж буй барилгын компанийн ажилтнууд мэдээлэл хийлээ. Тэд аравдугаар сарын 11-нд мэдээлэл хийсэн ч асуудлын талаар авч хэлэлцэхгүй байгаа тул ийнхүү хоёр дахь удаагаа хэвлэлд хандсан талаараа хэллээ.

Монголын барилгын нэгдэлийн гишүүн н.Цэндхүү:

Барилгын материалын үнийн өсөлтийг 2022 оны төсөвт суулгах талаар бидний хөндсөн асуудлыг Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан 21 хүний бүрэлдэхүүнтэй төсвийн байнгын хороо, Чинзориг гишүүнээр ахлуулсан УИХ-ын ажлын дэд хэсэг /долоон хүний бүрэлдэхүүнтэй/ мөн Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан төсвийн зарлагын хороо шийдэх хэмжээнд хүрээд байна.

Бидний шаардлагыг хүлээн авч ажлын дэд хэсэг байгуулж, барилгачдын нэгдлээс гурван төлөөлөгчийг оролцуулан уулзсан нь давуу талтай боловч ямар нэг шийдэл гаргах нь тодорхойгүй байна. БХБЯ, бидний нэгдэлд бүртгэлтэй компаниудыг 60 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг шийдэж дампуурлаас аврах нь чухал байгааг ойлгуулж чадахгүй байгаа тул хэвлэлийн хурал хийхэд хүрсэн.

 

Барилгачдын нийгэмлэгийн төлөөлөл:

Хамгийн гол нь 2022 оны төсөвт үнийн өсөлтийн зөрүүг суулгах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүд барилгын материалын үнэ өссөнийг ойлгосон. Харамсалтай нь нэг л хүн үүнийг ойлгохгүй байна. Сангийн сайд Б.Жавхлан "Үнийн өсөлт түр зуурынх. Тээвэр ложистикийн асуудал шийдэгдсэн тохиолдолд хэвийн болно" гэсэн. Түр зуурын гэсэн үгээр хаагаад явж байгаа нь харамсалтай байна.

Б.Жавхлан сангийн сайдаар анхны жилдээ ажиллаж байна. Улсын төсөвт хариуцлагагүй байдлаар хандаж, УИХ, ЗГ-ийн гишүүдэд буруу мэдээлэл олгоод хэсэг салбарын асуудлыг хөлдөө чирээд байна.

 

https://mpress.mn/p/3368

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen