Паркийн урд талын замыг гадагш тэлж, буцаж эргэх хэсгийг өргөтгөж байна

Паркийн урд талын замыг гадагш тэлж, буцаж эргэх хэсгийг өргөтгөж байна

 

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд байрлах замын дунд хэсэгт хашлага түрж гарч ирсэн байгаа нь автомашины хөдөлгөөнд саад учруулж байгаа талаар иргэд мэдээлсэн.
Тэгвэл уг хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий замын дунд буцаж эргэх хэсэг байгуулахаар ийнхүү засварлаж байгаа аж.
Засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд зураг төслийн дагуу бэлэн болсны дараа иргэдийн хөдөлгөөнд саад учрахгүй гэж албаныхан мэдээллээ.
Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын, хариуцсан инженерээс тодруулахад "Нарны замын гүүрний шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Замын хоёр урсгал гадагшаа тэлнэ.
Өмнө зөвхөн хоёр хашлага нийлүүлсэн нарийн хэсэгт автомашин эргэхдээ нэг урсгалаа бүхэлд нь хааж замын хөдөлгөөнд саад учруулдаг байсан. Иймээс буцаж эргэх хэсгийг бусад эгнээндээ саад болгохгүй байхаар засварлаж байна.
Нарны замын хучилтыг хийж амжихгүй бол энэ хэвээрээ ирэх хавар хүртэл байх болов уу. Нарны замын хучилтыг хүлээж байгаа учир нь хөдөлгөөн хаах асуудал бий. Мөн хүйтэрч байгаа тул энэ өвөлдөө засахгүй байх" гэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen