Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Бидний хүсэж буй ганц зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах

Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Бидний хүсэж буй ганц зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах

 

Олимпын аварга Н.Түвшинбаяр багын найз Улсын өсөх, идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учиртал зодсон хэрэг гарснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Нийгмийг цочроосон уг харамсалтай хэргээс болж, Улсын өсөх идэр начин Э.Энхбат тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтсэн. Түүнд эмч нар яаралтай авч хэрэгжүүлэх бүхий л эмчилгээг хийсэн ч, бие нь дээрдэхгүй байсаар БНСУ-ыг эхнэр, дүүгийн хамт зорьсон байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Э.Энхбат начны биеийн байдал хэр байгаа талаар түүний төрсөн дүү Аймгийн заан Э.Энх-Амгалангаас утсаар тодрууллаа.


-Ахын тань биеийн байдал хэр байна вэ?

-Ахын бие эмчлэгдээд л байж байгаа даа.

-Биеийн байдал нь сайжирсан уу. Хаана эмчлүүлж байгаа вэ?

-Солонгостоо л эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь сайжирсан гэхэд хэцүү л байдалтай байна.

-Хэрэг гараад зургаан сар болжээ. Энэ хугацаанд эмчилгээний зардал их л гарч байгаа байх. Нөгөө талаас эмчилгээний зардлыг гаргаж өгч байгаа юу?

-Тэр тухай нарийн мэдээллийг бэр эгч маань л мэднэ. Солонгост ахыг маань сахиад байж байгаа.

-Энэ хэргийг саяхан прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсан. Хэргийн явц, шийдвэрлэлт хэр шударга явж байгаа гэж боддог вэ?

-Хэрэг нь шалгагдаад л явж байгаа. Хууль шүүхийн байгууллага нь шударга шийдээд өгөх байх. Бүх л зүйл хууль журмын дагуу явна гэж итгэж байна. Одоо бидний ганц хүсэж буй зүйл ахынхаа биеийн байдлыг сайжруулах болоод байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen