ОУВС арилжааны банкуудын "АМБИИЦ"-д анхааруулга өгчээ

ОУВС арилжааны банкуудын "АМБИИЦ"-д анхааруулга өгчээ

 

УИХ-ьш гишүүд болон Засгийн газраас сүүлийн дөрвөн сарын хугацаанд "Монгол Улсын эдийн засаг гэхээс илүүтэй Олон улсын валютын санд хэрхэн таалагдах вэ” хэмээн олонтаа, бүр тодруулбал өдөр бүр ярьж байгаа нь бас л их сонин. Гэхдээ дүр зургийг нь ерөнхий агуулгаас нь ангид ойлговол гайхмаар гэдгийг энд тодотгох хэрэгтэй.

 

Учир нь, Олон улсын валютын сангийн дэмжлэггүйгээр Монгол Улсын эдийн засаг цаашаа хөл дээрээ тогтдоггүй юм гэхэд дампуурлаас сэргийлэхээс өөр сонголг үлдээгүй болохоор тэд ийн ярьж байгаа хэрэг. Тэр дундаа гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын данснаас гарах ёстой 580 сая ам.долларын өрийн асуудал эрх баригчдад амьсгаа өгөх зав олгохгүй байгаа. Хэдийгээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Энэ өрийг төлж чадна” хэмээн мэдэгдсэн ч эцсийн бүлэгт нөөц бололцоогоо шавхаад, шавхаад 160 орчим сая ам.доллар л дотоодын эх үүсвэрээс гарна гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ам алдсан. Энэ үг үнэн бал 420 сая ам.долларыг хаанаас олох, хэрхэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй гэсэн үг. Олон улсын валютын сангийн өмнө буулт хийх хамгийн эхний амин чухал шаардлага нь энэ. Харин үүний дараа эдийн засгаа сэргээх дараа, дараагийн алхмуудыг хийж таараа. УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан төдийгүй энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд ч уг асуудлыг хэлэлцсэн сураг бий.

 

Гэхдээ хэн хэн нь тодорхой мэдээлэл өгч, үйл явдал хөшигний цаана хэрхэн өрнөж буйг тайлбарлахаас татгалзаж байна. Харин сураг сонсох нь ээ, Олон улсын валютын сан зөвхөн эдийн засгийг танах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, төрийн албыг цомхотгох, цалин, тэтгэврийн менежментийг сайжруулах тухай зөвлөгөө, амлалт авахыг хүсээгүй бололтой юм. Тэгвэл хараахан олны дунд нээлттэй болоогүй зөвлөгөө нь юу байв.

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЭРСДЭЛИЙГ ТООЦООЛОХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ҮҮ

Энэ талаар тодруулахад "Арилжааны банкууд өөрсөд дээрээ хэт их эрсдэл үүрч, Монгол Улсын санхүүгийн чадавхийг доголдолд хүргэж мэдэхээр байна” гэдэг сануулгыг онцгойлон хүргэжээ. Үндсэндээ арилжааны банкуудын үүрч буй эрсдэлээс зөвхөн монголчууд бид ч бус Олон улсын валютын сан ч сэрэмжилж байна гэдгийг энэ зөвлөмж тодорхой илэрхийлнэ. Зөвхөн банкны үйл ажиллагаа явуулах ёстой чиг шугамаасаа хазайж бизнесийн эрх ашигт хэт хөтлөгдөх болсон нь арилжааны банкнуудад эрсдэл үүсгэж байгаа тухай судлаачид, эдийн засагчид ч олноор хэлсэн. Улстөрчид ч энэ талаар хатуу ширүүн үг хэлэх нь цөөнгүй. Иймд Засгийн газар ч, УИХ ч Олон улсын валютын сантай урьдчилсан тохироог хийлээ гэхэд арилжааны банкуудад хууль мөрдөх үүрэг хүлээлгэж мэдэх юм. Энэ тохиолдолд өөр бусад төрлийн бизнесийг нь няглах, цаашлаад эрсдэлийг нь тооцоолох учиртай. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудын "амбийц”-д Олон улсын валютын сан дээрх зөвлөмжөөрөө анхааруулга өгсөн гэсэн үг.

 

Үүнтэй зэрэгцэн Олон улсын үнэлгээний "Moody's” агентлаг Хөгжлийн банкны гадаад валютын урт хугацааны зээлжих зэрэглэлийг дахин үнэлэхээр болсон мэдээлэл гарч эхэлсэн нь ч өөрөө яах аргагүй асуудал байж таараа. Ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө тус банкны зээлжих зэрэглэлийг В2 ангиллаас ВЗ болгон бууруулж байсан. Голомт, ХААН, ХАС төдийгүй Худалдаа хөгжлийн банкны валютын хадгаламжийн зэрэглэл ч В2 ангиллаас ВЗ-руу орж буурсан. Иймд үед дахиад Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулбал манай улсын горьдлого улам бүр хумигдах талтай.

 

МОНГОЛЫГ УКРАИНТАЙ АДИЛТГАВ

Магадгүй тийм ч учраас Олон улсын валютын сан Украинд 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буюу дотоодод нь өрнөсөн дайны дараагаас хэрэгжүүлсэн "Extended fond facility” хөтөлбөрөө Монголд хэрэгжүүлэхээр санал болгосон байх талтай. Энэ хөтөлбөр нь, өнгөрсөн дөрвөн сарын турш яригдсан "Стэнд бай" хөтөлбөрөөс олон талаараа хатуу, хүнд нөхцөлтэй. Украинд хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр сард 17.5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан. Гэхдээ эхний эзлжинд таван тэрбумыг өгсөн. Харин есөн сарын дараа нэмж 1.7 тэрбумыг олгосон. Үүнээсээ жилийн дараа буюу 2016 оны нэгдүгээр сард тэрбум ам.доллар олгосон байх жишээний. Энэ онд нэмж дөрвөн удаа тодорхой хэмжээний зээл олгохоор ярьж буй. Ингэхдээ Украины санхүүгийн бодлогыг бүхэлд нь удирдаж, тэттэврийн бодлогыг үндсээр нь шинэчилж, үнэ чөлөөлөх саналыг тулгасан. Манай улсад ч энэ зарчим үйлчилнэ. Гол нь хөтөлбөрийн төлөөсөнд эдийн засгаа аврах улстөрчдийн найдвар дэмжигдлээ гэхэд эргээд ард иргэдэд, тэр дундаа дундаж давхаргад хүнд тусдаг нь гэм биш зан. Учир нь, тэд мөнгө зээлдүүлэгчид. Зээлдүүлсэн өрөө тодорхой цаг хугацаандаа, тодорхой үр ашигтайгаар эргүүлэн авахын тулд иргэдийн нуруун дээрх ачааг нэмэх үүрэг хүлээлгэх нь зүй ёсны хэрэг. Үүнийх нь улмаас Югослав, Руанда зэрэг улс дампуурлын ирмэгт хүрсэн. Ард иргэдийнх нь эсэргүүцэл эцсийн мөчдөө тэсэрсэн тохиолдол ч бий. Хамгийн сүүлд Олон улсын валютын сангаас Грект хэрэгжүүлсэн хөтөлбөр нь үр дүнд хүрээгүй. Харин Грекийн хүндрэлээс үүдэн тус санг нөхцөлөө зөөлрүүлсэн гэх яриа улстөрчдийн дунд идэвхжсэн ч эцсийн бүлэгт тэд бол зээлдэгчид, ашиг хайгсад гэдгийг энд мартаж байхгүй. Ядаж л, төрийн албыг цомхотгох, төсөв танах хэрэгтэй болно. Нэг ёсны болзол, шалгуур нь зөөлөрлөө гээд ашиг олох болзлоо тулгахгүй орхино гзж байхгүй. Ийм ч учраас Монголыг Украинтай адилтгах замаар, санхүүгийн дэмжлэгээ үе шаттай хэрэгжүүлж, тодорхой нөхцөл байдлыг харгалзан үе шаттай олгох зээлээ зогсоох магадлалтай гэсэн үг. Мэдээж энэ нь улстөрчид хийгээд эрх баригч намын авч хэрэгжүүлж буй бодлого, дуулгавартай чиг хандлагаас шалтгаална гэдгийг тодотгох хэрэгтэй.

 

ТАВАН ТЭРБУМ УУ, 450 САЯ АМ.ДОЛЛАР УУ

Өнөөдрийг хүртэл эрх баригчид Олон улсын валютын сангаас гуйсан зээлийнхээ дүнг нууцалж байгаа. Тиймээс ч дам сургаар 450 сая ам.доллар, нэг тэрбум ам.доллар гэсэн мэдээлэл идэвхжиж буй. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар чуулганы хуралдааны үеэр "Энэ чинь таван тэрбум ам.долларын асуудал шүү” хэмээн ам алдсан удаатай. Хэрэв түүний үг үнэн бол манайх тус сангаас таван тэрбум ам.долларын зээл гуйж байгаа гэсэн үг.

 

Магадгүй нэг сарын дараа гэхэд 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая ам.доллар төлөх ёстой улс орны хувьд яаж ч бодсон 450 сая болон тэрбум ам.долларын дэмжлэг аваад асуудлаа шийднэ гэж байхгүй. Иймд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын үг үнэн болж таарч байгаа юм. Харин өмнө нь буюу 1991 онд манай улс Олон улсын валютын сангаас 13.75 сая ам.доллар авсан бол 2009 онд зээлийн хэмжээ 229.2 сая ам.доллар болж өссөн. Үндсэндээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Хамтын ажиллагаа хоёр ч удаа амжилттай хэрэгжсэн” гэдэг үндэслэлийг чухалчилж буй нь дээрх зээлийн түүхтэй холбоотой. Үүнийг та бидний хэн нь ч арилжааны банкнаас зээл авахаар очиход "Зээлийн сайн түүхтэй” гэдэг тодорхойлолт чухал үзүүлэлт боддогтой адилхан гэж ойлгож болно.

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ОУВС-ЫН ТААШААЛД НИЙЦҮҮЛЭВ

"Өнгөрсөн намрын чуулганы гол үр дүнгийн нэг нь Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг баталсан явдал” гэсэн УИХ-ын гишүүдийн яриа сонины хуудас, телевизийн мэдээнд олонтаа гарч байна. Арга ч үгүй. Дан ганц Монголын эрх ашигт нийцүүлэхээс илүүтэй Олон улсын валютын сангаас өгсөн 18 зөвлөмжийн 13-ыг нь уг хуулийн төсөлд бүрэн утгаар нь тусгаж чадсан. Энэ нь тус сангийн зөөлрөх шалтгаан болох талтай. Дээр нь, "Засгийн газар болон Олон улсын валютын сангийн хоорондын хэлэлцээрт төсөвт ямар шаардлага тавигдахаас шалтгаалж тодотгол хийх эсэхээ шийднэ” гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээллэсэн. Түүнчлэн гуравдугаар сард тус сангийн хэлэлцээтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус хуралдаан зарлагдана гэдэг хүлээлт гишүүдэд үүсээд буй нь ч үнэн. Ийнхүү Олон улсын валютын сан хийгээд Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагаа, зааварлах, суралцах хоёр ухааны огтлолцолд ойрхон яригдаж буй мэдээллийг хүргэлээ. Харин энэ ойлголцол эцсийн шийдвэр болж, чанга хатуу санал Монголыг удирдлаа гэхэд иргэдийн нуруун дээр буух ачаа хэр их өвдөлт мэдрүүлэх вэ гэдэг нь дараагийн асуудал юм. Магадгүй тэрхүү өвдөлтийн онош нь "ОУВС” гэж гарахыг ч үгүйсгэх аргагүй. Их идсний дараа өнж гэдэгчлэн улстөрчид буруу бодлого, увайгүй үйлдлийнхээ хариуцлагыг ийн хүлээлээ гэхэд иргэдэд их идэх бүү хэл өл залгах хоолтой байх уу, байхгүй юу гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болох биз. Болзол нь өөрөө энэ. Аа, харин давж гарсны дараа бол эдийн засаг сайжирна гэдгийг улстөрчид хэр сайн ухуулах вэ гэдэг нь сонин байна даа.



Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen