Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 0.01 хувиар чангарчээ

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханшэнэонынаймдугаар сард 2848.91 төгрөг байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 төгрөг буюу 0.01, өмнөх сарынхаас 0.07 төгрөг буюу 0.002 хувиар чангарсаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 439.91 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.73 төгрөг буюу 7.0, өмнөх сарынхаас 0.02 төгрөг буюу 0.004 хувиар суларчээ.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 38.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.12 төгрөг буюу 0.3, өмнөх сарынхаас 0.14 төгрөг 0.4 хувиар суларсан байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen