Жүжигчин М.Баярмагнай цагдаа нарыг халуун сүүгээр дайллаа
Жүжигчид "Хордлого тайлах халуун сүү” аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд "Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмангнай нийслэлийн гудамж, замд үүрэг гүйцэтгэж буй Замын цагдаагийн алба хаагчдыг халуун сүүгээр дайлав.
Тэрбээр "Хотын маань амьдралд биднээс хамаарахгүй уур бухимдал төрүүлэх зүйлс хангалттай их байхад нэмж бухимдаад яахав. Харин ч улам бие биедээ эерэг энерги, эрч хүч бэлэглээд байх хэрэгтэй. Бие биедээ эерэг энерги, эрч хүч тараацгаая" хэмээн уриалжээ. Өмнө нь жүжигчин О.Цэнгэл цагдаа нарыг халуун сүүгээр дайлсан юм.