Эмийн үнэд оновтой зохицуулалт хийхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

 

Эмийн үнэд оновтой зохицуулалт хийхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багтай “Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, ДАХШҮГ-ын дарга Д.Ганцэцэг, ЭЗТСХ-ийн дарга Л.Одончимэг, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн багийн гишүүн Dr. Jeffrey, н.Отгонтуяа нар оролцлоо.

Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт, санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Азийн хөгжлий банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаад судалгаа хийн, эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх бөгөөд уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр ЭМДЕГ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар боллоо.

239646177_973984336499204_8531085931516596877_n-300x200 Эмийн үнэд оновтой зохицуулалт хийхийн тулд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen