Өрхийн эмнэлэгт олгох санхүүжилт өнөөдрөөс 160 мянга болж байна

Өрхийн эмнэлэгт олгох санхүүжилт өнөөдрөөс 160 мянга болж байна

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгодог, иргэд гэрээрээ эмчлүүлж үзүүлсний тусламж үйлчилгээний зардлыг өнөөдрөөс эхлэн 160 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байна. Гэхдээ энэхүү санхүүжилт нь дан ганц иргэнд зориулсан эмийн зардал буюу дэмжлэг биш гэдгийг тодотгож байна. Үүнд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын ажлын нэмэлт урамшуулал, хамгаалах хувцас хэрэгсэл болон машин, техникийн зардал багтаж байгаа аж. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 160 мянган төгрөг болгон нэмэгдүүлснээр өвчтөнд шаардлагатай зарим эмчилгээний зардлыг шингээж өгчээ.
Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Буянтогтох хэлэхдээ, “Өмнө нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 70 мянган төгрөг байсныг ЭМЯ-наас Сангийн яаманд 160 мянган төгрөг болгох саналаа хүргүүлснээр 7 дугаар сарын 1-нээс энэхүү зардлыг нэмэгдүүлж хэрэгжиж эхлээд байна. Энэ нь гэрээр эмчлүүлж үзүүлж буй иргэнд очих эмийн ямар нэг багцын зардал биш, иргэдээс өөрсдөөс нь эмчилгээний ямар нэг зардал гаргуулахгүй эмчлүүлэх нэг боломжийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож буй явдал юм” хэмээн тайлбарлаж байна.
Нэг ёсондоо энэ мөнгө иргэдэд шууд очихгүй, энэ нь өрхийн эмнэлэг иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээндээ авч буй, иргэдэд шаардлагатай эмчилгээний зардлыг шингээж өгч буй зардал юм гэдгийг хэлж байна. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ эмчилгээ нэмэгдэнэ гэдгийг тодотгож байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen