Ч.ЛОДОЙСАМБУУ: Цахим ярилцлага, мэтгэлцээн гэдэг шиг худлаа зүйл байхгүй

Ч.ЛОДОЙСАМБУУ: Цахим ярилцлага, мэтгэлцээн гэдэг шиг худлаа зүйл байхгүй

 

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй гурван өрсөлдөгчийн мэтгэлцээн болох байсан ч ХҮН намаас нэр дэвшигч Б.Энхбат коронавирусийн халдвар авсны улмаас уг мэтгэлцээн цуцлагдсан юм. Энэ талаар иргэд олон төрлийн байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд сэтгүүлч Ч.ЛОДОЙСАМБУУ ийнхүү бичжээ.

Тэрээр "Нийслэлчүүдийн 83,7% нь хоёр тун вакцинаа хийлгэсэн. Д.Энхбат энэ дунд байхгүй. Тэгээд сурталчилгаагаа эхэлсэн. Би бас бяцхан ярилцлага хийдэг туршлагаасаа харахад цахим ярилцлага гэдэг худлаа байдаг юм аа. Тэр тусмаа мэтгэлцээн бол мэтгэлцэх утгаа бүр алдана аа! Би үүнийг хариуцлагагүй үйлдэл гэж бодож байгаагаа, тэр хүний ийм хариуцлагагүй үйлдлээс болж бүтэн улсын Ерөнхийлөгчийн сонгууль мэтгэлцээнгүй болж дууслаа гэж бодож байгаагаа өөрт нь шууд хэлэхдээ дэмжигчдээс нь бас ичих үү? Тэгдэггүй юм аа!

Энэ бол өвчин зовлонгоор ялгаварлаж байгаа хэрэг огт биш ээ. Хариуцлага ярьдаг хүнд хариуцлагыг нь сануулсан л үйлдэл. Намайг худалдагдсан, үзэл санаанаасаа урвасан, мөнгөнд сөгдсөн юу ч гэж хэлвэл хэлэг. Цаг хугацаа харуулаад өгнө. Хүсээд ч мөнгөөр сольж болдоггүй зүйл гэж байдаг юм аа. Хүний тогтсон итгэл үнэмшил, үзэл бодлыг юу ч хувиргаж чаддаггүй юм аа! За ингээд сонгууль дуустал дахиж би юм дуугарахгүй ээ. Түр баяртай." хэмээжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen