Борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийгдэж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна.
Энэ хүрээнд:
  • Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны тойргоос 10-р хорооллын уулзвар/,
  • Сүхбаатар дүүрэг: Цагдаагийн гудамж, Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Партизаны гудамж, Намнансүрэнгийн гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбайн борооны усны шугам,
  • Чингэлтэй дүүрэг: Жуулчны гудамж, Төмөрчний гудамж, Лааганы гудамж, Галданбошигтын гудамж,
  • Баянзүрх дүүрэг: Токиогийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Доржийн гудамж.
  • Баянгол дүүрэг: Жасрайн гудамж, Замчдын гудамж, Нарны гүүрний борооны усны шугам, Энгельсийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөөний шинэ уулзварын шугам.
  • Сонгинохайрхан дүүрэг: Толгойтын зам, 1-р хороолол зэрэг байршлуудад авто замын борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж, нийт 338 шоо метр лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллалаа.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen