Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна

 

Засгийн газар иргэдийг орон сууцжуулахад 3 их наяд төгрөг зарцуулж байна

 

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. 
Үүний хүрээнд иргэдийг  орон сууцжуулахад   3 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг боловсруулсан юм.  Ингэхдээ төрөөс газрыг үнэгүй олгож,  нэгдсэн нэг зургаар орон сууц барихад  нэг их наяд төгрөгийг зарцуулна.  Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн бодлогод Засгийн газар оролцож, хямд үнээр байр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах  юм. Харин  үлдсэн  хоёр их наяд төгрөгийг тухайн орон сууцны хороололд орох иргэдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгоход зарцуулна.  
Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн бодлогод Засгийн газар оролцож, хямд үнээр байр худалдан авах нөхцөлийг  иргэдэд бүрдүүлэхэд анхааран ажиллаж эхлээд байна.  Түүнчлэн цемент, арматур, төмрийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд төрөөс онцгой хөнгөлөлт үзүүлэх учраас барилгын өртөг, суурь үнэд нөлөөлж,  орон сууцны   ам.метрийн үнэ хямдрах хөшүүрэг болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж  байна.  Улмаар үнэгүй газар, үнэгүй дэд бүтцэд түшиглэн орон сууц барьсан аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох учраас үндэсний компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлогыг ч давхар хэрэгжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тухайн хороолол, хотхонд байрлах цэцэрлэг, сургууль, нийгмийн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг төр хариуцах юм байна. Засгийн газар цаашид  ипотекийн  зургаан хувийн хүүг бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen