Орон нутгийн хяналтын цэгүүдэд 250 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Орон нутгийн хяналтын цэгүүдэд 250 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

 

Цар тахлын халдварын тархалтыг багасгах зорилгоор улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний алба хаагчид цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймагт Зэвсэгт хүчний 123, 167, 256, 330, 325, 327, 338, 339 болон 065, 325 дугаар ангийн тусгай салбарын 250 гаруй цэргийн алба хаагч иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг мөрдүүлж байгаа юм.

Яг өнөөдрийн байдлаар гэхэд 96 цэргийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд 290 өвчтөнийг анагаахаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen