Баярын өдрүүдэд 7400 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Баярын өдрүүдэд 7400 гаруй алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ОБЕГ-ын  даргын тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллага аюулт үзэгдэл, ослын 8, обьектын гал түймрийн 21, нийт 29 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангаласан байна.

Үүнд, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 31-ний өдөр “Ховд” голд халиа үүсэж аж ахуй нэгж, байгууллага, айл, өрхүүд усанд автах эрсдэлд орж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, мэргэжлийн ангийн 15 ажилтан, нийт 43 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 150 метр суваг татан аюулгүй байдлыг хангасан.

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Анун“ төвд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гал гарсан тухай дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30 дугаар ангийн 20 гаруй алба хаагч 2 цаг 50 минут ажиллаж, 600 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан.

Түүнчлэн Дорноговь аймгийн Алтанширээ сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, нийслэлийн Багахангай, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан обьектын гал түймэр, төөрч осгосон болон зам тээврийн осолд өртөж 5 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна.

Дээрх хугацаанд Онцгой байдлын байгууллагын 7490 гаруй алба хаагч /давхардсан тоогоор/, 1890 орчим нэгж тусгай зориулалтын автомашин, техник, хэрэгсэлтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Т.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen