Ажлын байрыг нэмэгдүүлэх 3 хувийн хүүтэй зээлэнд иргэд, ААН-үүд ам сайтай байна

Ажлын байрыг нэмэгдүүлэх 3 хувийн хүүтэй зээлэнд иргэд, ААН-үүд ам сайтай байна

 

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй  3 жилийн хугацаатай зээлийг бизнес эрхлэгч, иргэн аж ахуйн нэгжүүдэд санал болгож эхлээд байгаа юм.
Хөтөлбөрийг зарлаж эхэлснээс хойш энэ сарын 11-ний байдлаар нийт 6500 гаруй хүсэлт банкуудад ирсэн байна. Хаан, ХАС, Төрийн банкууд энэ сарын 10-наас эхлэн зээлийг гаргаж эхэлжээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр уг зээл нь ААН гэхээс илүү иргэдэд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд түлхүү чиглэсэн. Өмнөх жилүүдэд ААН-үүд голдуу зээл, хөтөлбөрт хамрагддаг байсан. Тиймээс энэ удаагийн хөтөлбөрт иргэд голдуу хамрагдсанаар цар тахлын үеийн хүндрэлийг даван туулах гол арга зам гэж онцолж байгаа юм.
Засгийн газраас баталгаа гаргах бага хүүтэй зээлийн талаар “Экомүүн” ХХК-ийн захирал Б.Гантөмөр “ЖДҮ-ийг дэмжсэн нэн хөнгөлөлттэй зээл нь маш их дэмжлэг болж байна. Эргэлтийн хөрөнгөгүй болчихсон үйл ажиллагаа зогсчихсон олон байгууллага. Тэдгээрт хамгийн гол хүч нь энэ зээл болох байх гэж итгэж байна” гэсэн бол “Минихаус” ХХК- ийн захирал Ч.Алтанхуяг “Манай кломпани түрээсийн салбараа хаасан ч ажилчдаа халаагүй. Манайх 30 гаруй ажилчинтай. 3 хувийн хүүтэй зээл бол манайд асар том эргэлтийн хөрөнгө болж, ажилчид бидний үйл ажиллагааг дэмжихэд үр өгөөжтэй зээл болно гэж ойлгож байгаа. Зээл маань арилжааны банкуудаар дамжсанаар эзэндээ очиж хэрэглэгч нартаа хүрэх боломж шууд нээгдэж байна” гэв.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen