“Netflix” БНСУ-ын кино, контент хөгжүүлэлтэд $500 саяын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна
“Netflix” Азид зах зээлээ тэлэх зорилгоор энэ онд БНСУ-ын кино, телевизийн шоуны хөгжүүлэлтэд 500 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
2016 онд тус улсад нэвтэрснээс хойш видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч “Netflix” компани БНСУ-ын кино контентуудад 700 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа аж. Энэ хугацаанд нийт 80 цуврал, кино хамтран бүтээжээ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус компани хамгийн өндөр өсөлттэй байгаа БНСУ-ын зах зээлд 3.8 сая хэрэглэгчтэй болоод байгаа юм.