С.Эрдэнийн гэх “Шонхор” таур АН-ын байр боллоо

 

С.Эрдэнийн гэх “Шонхор” таур АН-ын байр боллоо

 

Ардчилсан намынхан буйр сэлгэх сурагтай. Арга ч үгүй биздээ. Шинэхэн дарга С.Эрдэнийн гэрт очиж суух нь хувь заяа юм чинь.

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын төв байгуулах зорилгоор анх хотын "А” бүсэд газар олгогдож байлаа. Гэхдээ энэ С.Эрдэнийн гараар ороод "дашийншоог” болчихсон гэж болох байх.  Тодруулбал: уг хүүхдийн хөгжлийн төв болох байсан газар нь С.Эрдэнийн мэдлийн цаашилбал АН-ын "ШОНХОР” фракцын үүр болох "Шонхор” таур болчихсон түүхтэй.

 

Харин одоо "эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг”-ийн үлгэрээр С.Эрдэнэ ван маань намынхаа нөхдийг "Шонхор” тауртаа урьж залж төвхнөхөөр болж байгаа гэнэ. Аргагүй л суусан газраасаа шороо атгаад сурчихсан хүний зан мөн. Нэг ёсондоо Эрдэнэ вангийн хошуугаа ЭРДЭНЭ ХАН-ы аймаг болгохоор зэхэж эхэлсэн аж. Буйрыг нь аваад ирэхэд бусад нь дагах нь тодорхой хойно С.Эрдэнэ дарга илүү дутуугүй л нүүж суугаа.

 

С.Эрдэнэ АН-ын дарга болоод хийх эхний ажил нь нүүдэл суудал. Ямартаа ч өөрийн өмч хөрөнгийг нэг дор хурааж хуримтлуулах нь эзэн хүний хийх ажил. Тодруулбал: АН-ын удирдлагууд, намын бүтцийн зарим байгууллагууд 1-5 давхарт байрлах аж. Гэхдээ АН С.Эрдэнийн өмч биш. Тэгэхээр эвлэлдэн нэгдэх эсвэл фракцаа дагаж салж зам мөрөө хөөх нь цаг хугацааны асуудал болоод байгаа.

 

Харамсалтай нь багцалсан сум мэт ажиллаж сонгуульд өрсөлдөнө хэмээсэн бусад намын фракцууд С.Эрдэнийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр АН-ын эв нэгдэлийг хангаж ажиллах нь С.Эрдэнийн цаашдийн нүүдлээс хамаарахаар болоод байна.

 

Эцэст нь хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулах нэрийдлээр газрыг авсан "Шонхор” таур өнөөдөр АН-ын байр болж хувирч байгаа аж.  

 

 

ЧОЙ



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen