Дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан боллоо

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Хуралдааныг зөвлөлийн тэргүүн бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл удирдан явууллаа.
Зөвлөлийн Ажлын албанаас Зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлуулж, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр байршуулан хамгааллын үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах төслийн талаар тус тус танилцуулав.
Хуралдаанд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Mандуулыг урьж оролцуулан, санал хүсэлтийг нь сонслоо.
Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан тухай захирамжийг танилцуулж, "Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж ажиллах, хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн чиглэлээр зохион байгуулалтын ажлыг сайжруулж ажиллах үүрэг чиглэлийг өглөө. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen