461 дүгээр хорих ангийн ажилтнуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд болох Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид холбогдох хурал хоёр өдөр үргэлжилж, шийдвэрээ гаргажээ.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй“ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.