Есөн настай охин амиа алдсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна
Хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин духан тус газраа шархтай нас барсан байжээ. Түүний амиа алдсан хэрэгт хойд эцэг болох 36 настай Б гэгчийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Мөн хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, охины хойд эцэг биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байсан гэнэ. Хэргийг үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
http://www.zaluucom.mn/read/50eh9188g