Хорооноос хот руу дэвшсэн ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮҮ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшлээ. Ингэхдээ Баянзүрх дүүрэг буюу зургадугаар тойрогт өрсөлдөхөөр очжээ.
Э.Эрдэнэ нь 2016-2020 онд Баянзүрх дүүрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
Э.Эрдэнийн улс төрд хөл тавьж буй шийдвэрийг шүүмжлэх иргэд бий. Арга ч үгүй дээ. Албан тушаалтай аавын хөвгүүд тусгай үүргийн онгоцонд арын хаалгаар сууж ирэнгүүтээ сайд, дарга болж байгаа тул мерит зарчим нэхэх нь зөв. Тэдний ижил аавынхаа татаасаар явж байгаа хэмээн түүнийг буруутгадаг билээ. Түүний аав УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн алба хашиж байсан нь үнэн. Гэхдээ хүүгээ хорооны иргэдийн хуралд оруулахын төлөө нөлөөлөл үзүүлнэ гэдэг юу л бол.
Э.Эрдэнийн хувьд бүгдийг дороос нь эхлэх зорилго тавьж, Хорооны иргэдийн хурлын төлөөлөгчөөр дөрвөн жил ажилласан. Харин энэ удаад хорооноос хот руу дэвшихээр шийджээ.
https://zindaa.mn/3dhl