“МАСК”-ийн Гэрэлээ Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчтой амьдарч байна
“Маск” продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг Гэрэлцэцэг энэ жил 40 нас хүрч байгаа. Олон жил олны нүдний өмнө ил амьдарч, хошин урлагийн сайхан бүсгүй Гэрэлцэцэг анх удаа гэрлэх гэж байна. Жүжигчин А.Гэрэлцэцэг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамт амьдарч, удахгүй гэрлэж, хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэнэ. Гэрэлээгийн сүйт залуугаар тодорч олны анхааралд орсон Засаг даргын орлогч Г.Батсайханы анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан төрийн албан хаагч аж. Харин жүжигчин Гэрэлцэцэгтэй хоёр жил хамтран амьдарсны эцэст саяхан гэрлэлтээ батлуулжээ.