Баянзүрх дүүрэг 1000 хүүхдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийг төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ 28 хорооны төлөөлөл болсон 1000 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Г.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон эцэг эх, хүүхэд багачуудын төлөөлөл оролцлоо.
Түүнчлэн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад ‘’Green show’’ продакшны ‘’Хүүхэлдэй баатрууд гайхамшгийн оронд’’ хүүхдийн жүжгийг толилуулж, урилгаар ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж аз жаргал, инээд хөөр цалгисан нэг өдрийг өнгөрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.