85 настай тамирчин Ц.Раднаа 5 төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоолоо
Австрали улсын Маккэй хотод зохиогдож байгаа далайн орнуудын мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Ц.Раднаа оролцож хөнгөн атлетикийн таван төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоожээ. Тэрээр
1. М85- Гурвын харайлт.
2. М85- 60 метрийн гүйлт.
3. М85- 80 метрийн саадтай гүйлт /саадны өндөр 68 см/
4. М85- 200 метрийн гүйлт.
5. М85- 400 метрийн гүйлт гэсэн таван төрөлд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцжээ. Үүнээс,
1. Гуравын харайлтанд 6.40 метр харайж тухайн тэмцээний түүхэн дэх дээд амжилт.
2. 60 метрт 10.33 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
3. Саадтай 80 метрт 20.18 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
4. 200 метрт 33.79 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
5. 400 метрт 79.19 секунд гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилтыг тус тус үзүүлжээ.
Гурвын харайлтанд 2018 онд Шинэ Зеландын тамирчин Ron Johnson 5.34 метр, 60 метрт 2012 онд Автсралийн тамирчин Maurice Dauphined 11.12 секунд, саадтай 80 метрт 2004 онд Австралийн тамирчин Max McKay 24.00 секунд, 200 метрт 2012 онд Австралийн тамирчин Jim Sinclair 39.08 секунд, 400 метрт 2006 онд Шинэ Зеландын тамирчин Erica de Lautour 89.82 секунд тус тус гүйж тухайн тэмцээний рекорд амжилтыг эзэмшиж байжээ. Эдүгээ 85 настай тамирчин Ц.Раднаа дээрх таван төрөлд оролцож таван рекорд эвдэсэний зэрэгцээ дэлхийн аваргад 400 метрт үзүүлсэн өөрийн амжилтаа 1 секунд 46 долиор дахин ахиулсан байна.