ЕРӨНХИЙЛӨГЧ РАДНАА ГУАЙД ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛ ОЛГОХ ЗАРЛИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ УУ?

Польш улсад энэ сарын 24-нөөс 30-ны  хооронд үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн билээ. Тэрээр 85 настай ахмад. Тэгвэл Ц.Раднаа гуай дахин гуравдахь алтан маделиа авчээ.

Тэрээр өнөөдөр уртын харайлтын төрөлд бас дахин түрүүлж Алтан медаль хүртлээ. Ийнхүү 85 насандаа Дэлхийн аваргын тэмцээнээс гурван алт,  нэг мөнгөн медаль хүртээд буй Ц.Раднаа гуай гавьяатын хэмжээнд үнэлэгдэх амжилт гаргаад байгаа юм. Эдүгээ 85 насандаа Монголын нэрийг өргөж яваа ахмад Ц.Раднаа гуайд амжилт хүсье. 

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen