Ой тогтоолтын спортын анхны эмэгтэй Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж байна

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Дэлхийн аварга, Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр нь 6000 гаруй тамирчдаас дэлхийн чансааг тэргүүлж эхэлжээ.

Тэрбээр 2016 оноос эхлэн уг спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөрийн дэлхийн аварга, Ой тогтоолтын Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон.

Мөн БНХАУ-д болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд өөрийн ихэр Н.Энхшүрийн хамт оролцож, дэлхийн рекордыг шинэчилснээр хамтдаа Гиннесийн номонд бичигдсэн. Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнгөрсөн онд ОХУ-ын “Россия - 1” сувгийн "Incredible people" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт урилгаар оролцож, 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Өмнө нь ой тогтоолтын тамирчдын дэлхийн чансааг алдарт тамирчин Алекс Муллен сүүлийн гурван жил тасралтгүй тэргүүлж байсан юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen