АТГ-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Давааг шалгаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа дэслэгч генерал Д.Давааг АТГ-аас  шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Тодруулбал, энэ талаар  “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа "түүнийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажиллаж байхдаа тэтгэвэрт гарсан дэслэгч генерал Ц.Бямбажавыг эрдэм шинжилгээний ажилтнаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ажиллуулж, сул цалин олгож байсан гэх асуудалд холбогдуулж шалгаж буй тухай" мэдээлжээ.

Нийтдээ 12.2 сая гаруй төгрөгийн сул цалин авсан гэх гомдол АТГ-т ирснээр Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авах болж, улмаар дэслэгч генерал Д.Давааг шалгах болжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen