Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багийн “Хужирт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т 2019.08.05-ны өдрийн 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэж Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen