Баянцагаан суманд газар хөдөлжээ

Баянцагаан суманд газар хөдөлжээ

 

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Цэцэн, Жаргалан багийн заагт “Холбоогийн гол хүрэлт” гэдэг газар энэ сарын 28-ны өдрийн 19:53 цагт 4.38 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Чинбат, Цэцэн багийн Засаг даргын орлогч Ж.Цэндмаа, Жаргалант багийн Засаг дарга Д.Ариунаа нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Х.Хулан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen