Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй

Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй

 

Персийн буланд хурцадмал байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф мэдэгдсэн байна.

Японд лхагва гарагт хүрэлцсэн очсон М.Зариф Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой пүрэв гарагт уулзсаны дараа сэтгүүлчдэд ийнхүү хэлжээ.  Мөн тэрбээр, Т.Конотой хийсэн уулзалтаа өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх таатай боломжийг олголоо хэмээн онцолжээ.

“Иран улс хурцадмал байдлыг даамжруулах эхлэлийг тавихгүй, гэсэн хэдий ч үндэсний аюулгүй байдалд халдсан ямар ч аюул заналд хариу өгч, улс орноо хамгаалах болно” гэж М.Зариф хэлсэн байна.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар хурцадмал байдал цаашид илүү даамжрахаас хэрхэн урьдчилан сэргийлэх хийгээд дэлхийн томоохон улс орнуудын байгуулсан цөмийн гэрээг хамгаалах арга замын талаар хэлэлцжээ.

М.Зариф Японы улсыг эдийн засгийн чухал тунш хэмээн онцлоод, Японы компаниуд Ирантай бизнесийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen