ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна
ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд АНУ дэмжлэг үзүүлнэ хэмээн Японы эрх баригчид найдаж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн гадаад бодлогын асуудал хариуцсан тусгай туслах Кацуюки Каваи мэдэгдсэнийг Киодо агентлаг уламжилжээ.
Энэ нь өсөн нэмэгдэж буй Бээжингийн нөлөөг тэнцвэржүүлнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Каваи мөн Шинзо Абэгийн өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадад хийсэн айлчлалын талаар тайлбар өгчээ. "Уг айлчлал нь хоёр орны хооронд үүссэн түгшүүртэй байдлыг намжаахад нөлөөлсөн учраас “стратегийн ач холбогдолтой” байлаа" гэж тэрбээр хэлсэн байна. Гэхдээ Япон улс Хятадын “Бүс ба зам” төсөлд нэгдэхгүй гэдгийг Каваи цохон тэмдэглэжээ.