Оршуулгын газар 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ

Оршуулгын газар 10 жил амьдарсан нохойг хүчээр нойрсуулжээ

 

Малын эмч нар хорт хавдар туссаны улмаас хөдөлж ч чадахаа байсан Николетта нэртэй нохойг саяхан нойрсуулжээ. Эл нохойн эзэн нь Итали улсад амьдарч байсан Альфред хэмээх герман эр бөгөөд тэрээр 2009 онд өөд болжээ. Харин түүний нохой нас барсан эзнийхээ булшны ойролцоо сүүлийн 10 жил амьдарсан байна. Оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс Николетта нохойг хэдийн мэддэг болсон бөгөөд түүнд хоол өгдөг байсан аж.

Түүнчлэн .

Дашрамд дуулгахад, Токиогийн их сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн профессор Хидэсабуро Уэно (1871-1925) нас барахад түүний Хачико нохой эзнээ галт тэрэгний буудалд 10 жил хүлээсний эцэст үхсэн. Ийн 1934 онд Хачикогийн эзнээ ажлаасаа ирэхийг 10 жил хүлээсэн газар нь буюу Шибуягийн галт тэрэгний буудалд Хачико нохойн хөшөөг босгосон. Тэгвэл дөрвөн жилийн өмнө Хачико нохой эзэнтэйгээ уулзаж буй дүрслэл бүхий хөшөөг Токиогийн их сургуулийн гадаа босгосон билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen