Дэлхийн тэрбумтан Монголд мод авчирч тарилаа

ХБНГУ-ын Лорберг мод үржүүлгийн газрын захирал Штефан Хайнрих Лорберг өнөөдөр Баянгол- Агропаркад мод тарих ажиллагаанд оролцож өөрийн авчирсан “Syringa vulgaris – голт бор“ модыг суулгалаа. Тус газар нь 1843 оноос хойш өнөө хүртэл улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд нэр хүндтэй, мод үржүүлгийн газар. Эднийх ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн бүх тохижуулалтыг гүйцэтгэснээс гадна Эко сургууль байгуулж хүлээлгэн өгч байжээ. Мөн Баянгол-Агропарктай хамтран ажилладаг Берлин хотын Шёнефелд дүүргийн Засаг даргаар 29 жил ажиллаж байгаа Удо Хаазетай хамтран Монголоос 150 ширхэг гацуур, гүйлс авч суулгаж өгсөн байна. Дээрх хоёр эрхэм “Бидний сэтгэл маш хангалуун байна. Яагаад гэхээр энэ дэлхий оршин тогтнох, мөн хүн төрөлхтөн амьдрахын тулд нэгдүгээрт мод тарьж, ургуулах зайлшгүй шаардлагатай.

Иймд бид танай оронд чин сэтгэлээсээ хүрэлцэн ирж хамтран ажилладаг байгууллагын хамт олонтой нэгэн өдрийг мод тарьж өнгөрүүлсэндээ баяртай байна. Манай Улсын эд эс болсон энэ сайхан мод минь танай орны уур амьсгалд дасч, сайхан ургана гэдэгт бид итгэж байгаа. Баянгол-Агропаркад ХБНГУ-ын нэгэн сайхан төгөл бий боллоо. Мод бол хүний уураг тархи амин сүнс шүү дээ. Эх дэлхий ногоон байг, Монголчууд бүгд мод тарьж, эко сургуультай болохыг хүсье” хэмээн ерөөл өргөсөн. Энэ эрхмүүдтэй хамт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Штефан Херманн Дуппел болон Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, ИТХ-ын дарга Г.Энхболд, ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа болон албаны бусад хүмүүс мод тарилаа. 

Эх сурвалж: atime.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen