ЯПОНЫ ЭРДЭМТЭН ШУА-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР БОЛЛОО

ЯПОНЫ ЭРДЭМТЭН ШУА-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР БОЛЛОО

 

Японы Кюшугийн их сургуулийн профессор Ясуфүкү Нориюкид өнөөдөр Монгол улсын ШУА-ийн “Хүндэт доктор” цол олголоо.

Энэхүү цолыг “Монголын байгаль орчин болон цөлжилтийг бууруулах судалгаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн олгож байгаа юм байна.

Профессор Ясуфүкү Нориюки тэргүүтэй Япон улсын Кюшугийн Их сургуулийн судлаачид Монголын  ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэдтэй хамтран  Баянхонгор аймгийн Богд сумын нутагт “Монголын хуурай бүс нутагт эмийн ургамал тарималжуулах замаар цөлжилтийг бууруулах” судалгааг 2009 оноос хойш өдгөө  10 жилийн туршид тасралтгүй явуулж байна. Судалгааны үр дүнд Урал Чихэр өвсний тархац, нөөцийг Баянхонгор аймгийн Баацагаан, Богд сумын нутагт шинэчлэн тогтоож, түүний ургах орчинг олон жилийн мониторингийн аргаар нарийвчлан тогтоогоод байна.  Энэхүү суурь судалгаан дээрээ үндэслэн эмийн гоц ашигт, ховор ургамал болох Урал чихэр өвсийг цөлжсөн газарт тухайн хөрсөнд, хамгийн бага ус зарцуулан тарималжуулах шинэ дэвшилтэт технологийг боловсруулж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү судалгаа нь байгальд ээлтэй ногоон хөгжлийг говийн сумдад бий болгох, орон нутагт шинэ ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, орлогын шинэ эх үүсвэртэй болох зэрэг нийгэм-эдийн засгийн  олон талт ач холбогдолтой юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen