Эмэгтэйчүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр ХЗДХ-ийн яамны гадаа “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уриатай цуглаан хийлээ. Эмэгтэйчүүд 27 жил хуульзүйн салбарт ажиллаж, удирдах алба хашсан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос хариуцлага нэхэж, огцрохыг шаардлаа.

УИХ-ын чуулганы танхимд шударга ёс ярьдаг сайд гэмт хэргийг бууруулах, бага насны хүүхэд, охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр юу ч хийхгүй байгааг цуглаанд ирсэнд иргэд шүүмжилж байна. Тиймээс эмэгтэйчүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрох шаардлагыг хүргүүллээ. Тус шаардлагад “Монгол Улсын иргэний амьд явах эрх ноцтой зөрчигдөх боллоо. Хамгийн ноцтой нь хүний амь нас эрсдэх, хүн амиа хорлох нь төрийн тусгай хамгаалалттай байгууллагад удаа дараалан давтагдаж байгаа нь түгшүүртэй байдлыг үүсгэж байна...

...Монгол Улсад хууль ёсзүй, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль эрхзүйн баталгааг бүрдүүлэх зорилгоо биелүүлж ажиллаж чадахгүй байгаа ХЗДХ-ийг сайд Ц.Нямдорж та  ёсзүй, ёс суртахууныг эрхэмлэн, төрт ёсоо хүндлэн ард иргэдээс уучлал хүсч, албан тушаалаасаа огцрохыг мянга мянган эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс шаардаж байна” гэжээ. Тэдний шаардлагыг ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нь хүлээн авч, сайдад уламжлан хариу өгөхөө хэллээ.

Эх сурвалж: shuud.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen