МАН-ын байр суурь “Эрдэнэт”-ийг буцааж авах явдал биш гэв

МАН-ын байр суурь “Эрдэнэт”-ийг буцааж авах явдал биш гэвМ.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авахаар шийдвэрлэжээ гэх мэдээллийг няцааж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар МАН-ын байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Ирэх гуравдугаар сард бондын өр 580 сая долларыг дотоодоос босговол валютын хомсдолд орж эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх аюултай энэ үед гадны зээлээр шийдвэрлэх тухай Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Гэтэл үүн дээр нэмж ачаалал өгөх Эрдэнэтийн 49 хувийг авах ямар ч боломжгүй. Үүнийг намын бүлэг болоод удирдах түвшинд огт хэлэлцээгүй” гэж мэдээлсэн. Үнэхээр ч элгээрээ хэвтсэн эдийн засгаа босгох гэж ядсан Засгийн газрын үйл ажиллагаанд ийм том эрсдэл хүлээх алхам хийх ямар ч боломжгүйг эдийн засагчид баталж байна. Эрх баригч МАН ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ мэт эрсдэлтэй, алдаатай бодлого барьж, нэр хүндээ унагах тэнэг алхам хийхгүй гэж судлаачид дүгнэсэн. Харин дээрх мэдээллийг сонгуульд нэр дэвших хамгийн их магадлалтай намын дарга М.Энхболдтой холбож тараасан нь тамын тогооны үлгэрээр татаж унагах гэсэн зорилготой хэмээн улстөрийн хүрээнийхэн таамагласан. Ямартай ч УИХ-ын дарга М.Энхболд намын бүлэгтээ болоод Засгийн газрын хуралдаанд орж Эрдэнэтийг төрд буцааж авах чиглэл өгөөгүй байна.

Л.Тогос

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen