Автомашины татвар төлөх хугацаа дуусахад 15 хоног үлдлээ
Та автомашины татвараа энэ сардаа багтаан төлөх ёстой . Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлэн амжиж татвараа төлнө үү.
Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ Киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.
Иргэн та цаг заваа хэмнэж e-tax.mta.mn , www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан
баталгаажуулж болно.
Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,
- 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
- 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
- 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
- 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
- 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө
Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:
-Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/: Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна
-АТҮТ /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/3 НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/
-Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/ : -Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
-Бямба, Ням: 09:00 - 17:30
-Да хүрээ худалдааны төв: Мягмар ~ Ням: 08:30 - 17:30
Даваа : Амарна