“Ардын элч” нарыг тодруулах ард түмний цахим судалгаа албан ёсоор эхэллээ

“Ардын элч” нарыг тодруулах ард түмний цахим судалгаа албан ёсоор эхэллээ

 

Төр түшилцэх, ардын элч нарыг тодруулах үндэсний рейтинг тогтоох цахим судалгаа 2019 оны 5 сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхэллээ.

“Ардын элч” тодруулах судалгаа нь 2012 оноос эхлэн цахимаар ард түмний дунд нээлттэйгээр явагдаж ирсэн. Тус судалгаа нь өнгөрсөн жилүүдэд тодорхой сегмент тус бүрээр улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр САНАЛ АСУУЛГА-ыг амжилттай явуулсан байдаг.

Судалгааны зорилго нь ирэх 2020 оны сонгуулийн жилийг угтан Улс болон Орон нутагтаа төрөө түшилцэх мэдлэг чадвартай нэр дэвшигчдийг танилцуулах, иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох, иргэдийг итгэлийг даах “Ардын элч” нарыг тодруулан таниулахад оршино.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд УИХ, нийслэл, дүүрэг, аймаг орон нутгаас  “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-д оролцох нэр дэвшигчдийг бүртгэж  21 аймаг 9 дүүрэгт ангилан байрлуулсан болно.

Иргэн та “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-д нэр дэвшиж буй тухай нэр дэвшигчдээс хэнийг төрийн түшээ болгохыг дэмжиж байна вэ?

Та өөрийн дэмжиж буй нэр дэвшигчид  http://ardiinelch.mn сайтаар нэвтэрч саналаа өгөөрэй.

Энэхүү судалгаа нь ямар нэг нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” сэтгүүл ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно. Санал асуулга нь www.ARDIINELCH.mn   сайтаас гадна МҮСХНХ-ны гишүүн сайтуудаар явагдах юм.

Та нэмэлт мэдээллийг 77330530, 88105683, 91110531 дугаараас лавлана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч авна уу?

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/%D0%90%D1%80%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%AD%D0%BB%D1%87-976046069120678/

И-мэйл: ardiinelchmn@gmail.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen