У.ХҮРЭЛСҮХ САЙДАА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ҮҮ? ЭСВЭЛ...! УБТЗ-аа анхаараачээ!!!

 

Замын-Үүдийн боомтоос Эрээн рүү хоногт төмөр замаар 12 цуваа буюу 600 воган ачаа гардаг. Үүнээс 6 цуваа нь л Монголын экспорт байдаг ба тус цувааны 4 нь төмрийн хүдэр, 1 нь нүүрс, 1 нь зэс жонш тээвэрлэдэг аж.

 

Үлдсэн тал хувь болох 6 цуваа нь тэгээд хэнийх вэ гэж үү??? Үлдсэн 6 цувааг Орос ах нар давуу эрхээр эзэмшдэг.

Яагаад давуу эрхээр гэж??? 2017 онд УБТЗ-ын дарга Жигжиднямаа тушаал гаргаж транзит тээврийн тарифыг нийт 55% хөнгөлсөн тул Оросууд Забайкальскаар ачаагаа явуулахаа больж Монголоор дамжуулж монопол эрхтэйгээр явуулах болсон гэдэг.

 

 

Яагаад Монголд ашиггүй, Орос монопол гэж??? Орос ах нарын ачаа "монопол хөнгөлөлтийн" ачаар 11.000 км зам туулахдаа 1 чингэлэгт 800.000 хан төгрөг төлдөг бол Монголын нүүрс , жонш экспортлогчид 300 хан км замд 1.100.000 төгрөг төлдөг!!! Ялгаа их байгаа биз?

 

Дээрхи транзитын хөнгөлөлттэй тарифаар тооцоолж бодоход ойролцоогоор УБТЗ сард 1-2 сая долларын орлогоо алдаад байгаа нь харагдаад байх шиг? Үүнийг мэдсэн атлаа яагаад төмөр замын удирдлага арга хэмжээ авахгүй байгаа нь үнэхээр сэжигтэй байна?

 

 

Энэхүү Монголын эдийн засаг, Монголын төмөр замд ашиггүй илт нэг талд үйлчилсэн, эх орныхоо экспортыг гацаасан шийдвэрийг хэний шахалтаар хэн яах гэж хэрхэн хийв??? Бас төр засаг, түмэн олонд юу гэж тайлбарлах вэ?

ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ байх зарчим хаана байна вэ? Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ!!! УБТЗ ын дарга Жигжиднямаа!!!

У.ХҮРЭЛСҮХ САЙДАА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ҮҮ? ЭСВЭЛ...! УБТЗ-аа анхаараачээ!!!

Үүнээс үүдээд ямар гацаа хямрал үүсэв???

Монголын гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрс тээвэрлэлтэнд хоногт 1 хэн цуваа өгч ашиггүй хямд транзит ачаанд 6 цуваа өгснөөр экспорт эрс багасав!!!

Нөгөө ганцхан цуваа нүүрс нь хил гарч чадахгүй гацаа үүсэж бүүр экспорт таг гацав!!!

 

Яагаад гэвэл? Өнөөдөр өнөөх давуу эрхтэй Орос ах нарын хоног бүр урсан орж ирж байгаа 1000 транзит чингэлэг урагшаа гарах гээд хилийн боомтын төмөр замын бүх өртөөний замыг эзлээд зогсож байгаа тул хоёрдугаар ээлжинд адлагдсан дотоодын экспортын ачаа байгаа газраасаа ч хөдлөж чадахгүй 7-10 хоног зогсох хэвийн үзэгдэл болоод удаж байгаа аж.

 У.ХҮРЭЛСҮХ САЙДАА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ҮҮ? ЭСВЭЛ...! УБТЗ-аа анхаараачээ!!!

 

Яаралтай ямар арга хэмжээ авах вэ?

Иймд транзит 6 цуваагаа багасгаж , оронд нь ядаж 3 цувааг Монголын нуурстэй ачааг тээвэрлэдэг болгосноор дотоодын экспорт нэмэгдэж Монголд орж ирэх валют нэмэгдэж эдийн засагт нэмэртэй юм.

У.ХҮРЭЛСҮХ САЙДАА ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ҮҮ? ЭСВЭЛ...! УБТЗ-аа анхаараачээ!!!

Б.Боломж

http://scandal.mn/index.php?newsid=16064&fbclid=IwAR0oAhRphB5hn8Oy3MCP-k3upjBtKqoME2U-pX3KXWOAQ_oDNUKLHu_h5N8

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen