С.Баярцогтын оффшорын хэргийг хаахаар болжээ

 С.Баярцогтын оффшорын хэргийг хаахаар болжээ

Сангийн сайд асан С.Баярцогтын оффшорын хэрэг хаагдахаар болжээ. Энэ талаар “Өнөөдөр” сонин мэдээлсэн байна. 

"С.Баярцогтын оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө байршуулсан гэх хэргийг хаах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээллийг НПГ-ын эх сурвалжууд өгүүлэв. 

Энэ хэргийг АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1 412 982 ам.доллар 2008 онд байршуулсан, 2009 онд дээрх банкан дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9 200 000 ам.долларын орлогын гүйлгээ хийж, хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний хөрөнгө олсон, хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр байцааж байсан билээ. Тэгвэл АТГ-ын дарга нар солигдохын өмнөхөн буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр оффшор бүсэд С.Баярцогт хөрөнгөө байршуулсан гэх хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн юм байна" гэж “Өнөөдөр” сонин мэдээллээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen