Туул голын эрэг дагуу 10000 хүн цэвэрлэгээ хийнэ
“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цэвэрлэгээнд нийт 30 гаруй байгууллагын 10000 гаруй хүн оролцож, нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу/, гуравдугаар хэсэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэнэ.