Суданы Батлан хамгаалахын сайдыг огцруулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ
КАИР. /TASS/. Суданы Батлан хамгаалахын сайд Авад бен Ауфыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргаснаа шилжилтийн Цэргийн зөвлөл мэдэгджээ. Энэ тухай тус Цэргийн зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Шамс ад-Дин Кубаши Ибрагим мэдэгдсэн байна.
Тэтгэвэрт гарсантай нь холбогдуулан Авад бен Ауфыг албан тушаалаас нь чөлөөлж байгаа тухай тэрбээр мэдэгдсэн байна.
Түүнчлэн Кубаши Ибрагимын мэдэгдэж байгаагаар тус улсын тусгай албанд халаа сэлгээ хийж байгаа аж. Суданы Аюулгүй байдал, тагнуулын албаны шинэ тэргүүнээр Абу Бакр Мустафа томилогджээ. Тус албаны тэргүүн байсан Салах Гош өмнө нь албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн байна.