МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЯВЖЭЭ
Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийг тээврийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “T.Lexus” RX450 маркийн автомашиныг зогсоож шалгахад, жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Хэргийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.