Ардчилсан Солонгосын иргэн хууль бус тариа нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас 2019 оны 01-р сарын 04-ний өдөр тус улсын иргэн С-ийн нэр дээр ирсэн 30 кг эрүүл мэндийн гэх бараанд гаалийн хяналт шалгалт хийх явцад эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа болох “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлсэн байна. БНАСАУ-ын иргэн С-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдсан бараа нь “Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 зүйлийн 12 дахь хэсэг, “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг, “Зөрчлийн тухай хууль” 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтуудыг зөрчсөн байх зөрчлийн шинжтэй байсан тул нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, зөрчилд холбогдсон барааг шинжилгээнд хамруулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд битүүмжлэн саатуулаад байна. Зөрчлийн талаархи мэдээллийг харьяалагдах прокурорын байгууллага болох Нийслэлийн прокуорын газарт нэн даруй мэдэгдсэн бөгөөд дээрхи бараанд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж тус хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг нээн шалгахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх алба

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen