У.Хүрэлсүх 1.7 тэрбумын хадгаламжаа тэглэж, Б.Чойжилсүрэн 31 компанитай ч “машингүйджээ”

АТГ-аас төрийн өндөр албан тушаал хашдаг 282 хүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулаад буй. ХОМ-т багтсан зарим албан тушаалтнуудын мэдээллийг доорх байдлаар багцлан хүргэж байна.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН 31 КОМПАНИЙГ 100 ХУВЬ ЭЗЭМШДЭГ ХЭДИЙ  Ч “МАШИНГҮЙ”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 компанийн хувьцаа эзэмшиж байгаа талаараа тайлагнажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрхий мэргэн цэцэрлэг Бусад,  Хурд юнайтед финанс ХХК, Түмэн найрамдал ХХК, Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК, Хурдкапитал ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурд Транс ХХК, Хурдпропертийз ХХК, Өмнийн гоё говь ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Хаус инвест ХХК, Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Нэйшнл майнинг лаб ХХК, Хаус инвест такс ХХК ХХК, Кэй Би тауэр пропертис ХХК ХХК, Сауд гоби петро ойл транс ХХК зэрэг компаниудыг 100 хувь эзэмшдэг аж.

Тэрээр дансандаа 433 сая 572 мянган төгрөгтэй бөгөөд өөрийн нэр нэр дээр ямар нэгэн автомашингүй гэж мэдүүлжээ. Б.Чойжилсүрэн гишүүн жилдээ 26 сая төгрөгийн орлого олдог бөгөөд 600.0 мянган төгрөгийн үнэн бүхий нийт зургаан адуутай гэж мэдүүлсэн байна.

У.ХҮРЭЛСҮХ ХАДГАЛАМЖАА ТЭГЛҮҮЛЖ, ХАРИЛЦАХ ДАНСАНДАА 1.6 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШУУЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ХОМ-ээс харахад 2018 онд хадгаламжаа тэглүүлсэн нь анхаарал татаж байна. Тэрээр 2014-2017 онуудад  хадгаламжийн дансандаа 1.7 тэрбум төгрөгтэй  гэж мэдүүлж байв. Тиймээс ч “Хувийн бизнесгүй хүн яагаад ийм өндөр хадгаламжтай байдаг юм” гэсэн шүүмжлэлтийг хүлээдэг байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь 2018 оны байдлаар 160  сая төгрөгийн орлого олсон байна. Тэрээр Mercedes Benz, ML320 ,Harley Davidson,Harley Davidson ,Lexus 570 гэсэн дөрвөн төрлийн автомашинтай бөгөөд нийт үнэлгээг нь 284 сая төгрөгөөр тооцжээ. Үнэт эдлэлийн үнэлгээ нь 100 сая төгрөг ба  аялал жуулчлалын чиглэлийн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь хадгаламжаа тэглүүлсэн хэдий ч дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 1.6 тэрбум төгрөг байна.

Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮН ЯМАР Ч КОМПАНИГҮЙ, ЖИЛДЭЭ 22 САЯ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛДОГ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ямар нэгэн компани, нөхөрлөл, хоршоонд хувь эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс ““МАК” компани уул уурхайн 36 лиценз эзэмшдэг” гэж тодотгож байв. Түүнчлэн “МАК” компани нь Хөгжлийн банкны зээлээр барилгын салбарт цемент, шохойн үйлдвэрүүдийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй, манай улсын томоохон татвар төлөгчдийн нэг юм. Тус компанийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр тус группээс ямар нэгэн байдлаар хувь эзэмшдэггүй талаараа сүүлийн жилүүдэд ХОМ-тээ дурдсаар ирсэн нь анхаарал татдаг.

Тэрээр авлаг болон өргүй, хадгаламжиндаа мөнгөгүй. Харилцах дансандаа  65 сая 370 мянган төгрөгтэй  гэж мэдүүлсэн байна. Н.Нотмойбаяр гишүүн 413 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz,G 55 AMG ,Mercedes Benz,G 55 AMG ,Mercedes Benz,G 300 зэрэг таван төрлийн автомашинтай аж. 2018 онд  22.7 сая төгрөгийн ашиг олсон гэж мэдүүлжээ.

Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮН 900 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ, 123 САЯ ТӨГРӨГИЙН  ХАДГАЛАМЖ ЭЗЭМШДЭГ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2018 онд 166 сая  төгрөгийн орлого олсон гэж ХОМ-тээ дурджээ. Тэрээр үйлдвэрийн зориулалттай газар, хашаа байшин, оффис, хашаа байшин байхгүй гэж мэдүүлсэн байна. Харин 900 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай аж.

Т.Аюурсайхан гишүүн Toyota,Prius XW30 ,Infiniti,QX60,Nissan,Patrol маркийн дөрвөн автомашинаа 307 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрээр хадгаламжиндаа 123.9 сая төгрөгтэй бөгөөд 434.9 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна. Т.Аюурсайхан гишүүн “Адванседледэр солюшенс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж.

Ж.Мядагбадам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen