АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ

АНУ-ын сөнөөгч онгоцнуудыг байрлуулах шийдвэрийг шүүмжилжээ

 

Америкийн "F-35A" сөнөөгч онгоцнуудыг байрлуулах БНСУ-ын эрх баригчдын төлөвлөгөө нь Солонгосын хойг дахь энх тайван байдалд аюул учруулж болзошгүй хэмээн БНАСАУ-ын “Uriminzokkiri” цахим хуудаст мэдээлжээ.

“Үл үзэгдэгч сөнөөгч онгоцнуудыг хүлээн авах явдлыг БНАСАУ дайсагнасан үйлдэл гэж үзэж байна. Энэ нь бүс нутаг дахь цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх юм” гэж тус цахим хуудаст мэдээлжээ.

Өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр БНСУ АНУ-аас хоёр ширхэг "F-35A" сөнөөгч онгоцыг авсан хэдий ч тус 2 онгоц бүрэн ажиллагаанд орох хугацаа нь тодорхойгүй байгаа юм. Энэ оны сүүлч гэхэд Америкийн “Lockheed Martin” компаниас гаргасан 10 ширхэг "F-35A" сөнөөгч онгоцыг Өмнөд Солонгост байрлуулах ёстой аж.

2021 онд гэхэд 6.5 тэрбум ам.долларын үнэ бүхий 40 ширхэг "F-35A" онгоцтой болно гэсэн шийдвэрийг БНСУ-ын эрх баригчид 2014 онд гаргаж байжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen