УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эко эмэгтэйчүүд"-ийн чуулга уулзалтанд оролцлоо
Байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын урилгаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Монголд анх удаа зохиогдож байгаа Эко эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцлоо. Өргөдлийн байнгын хорооноос Туул голын эрэг дагуу зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг буулгах, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах, байгаль орчинд хор хөнөөлтэй нэг удаагийн хальсан уутыг худалдаанд хэрэглэхийг хориглох гээд Байгаль орчноо хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлснээ уулзалтын үеэр ярьлаа. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх ТББ-ууд хүчээ нэгтгэн жил бүр нэг асуудлыг хөндөн шийдвэрлэхээр болсон ба энэ жил Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх талаар ажиллахаар тогтлоо.